top of page

USCPA хөтөлбөр

Мэргэжлийн Боловсролын Олон Улсын Академи болон АНУ-ын Бекер Мэргэжлийн Боловсрол /Becker Professional Education-BPE/ Групп хамтран зохион байгуулж байгаа АНУ-ын “Мэргэшсэн Нягтлан Бодогч-МНБ” цол зэрэг олгох шалгалтанд бэлтгэх сургалтыг Монголд анх удаа 2016 оны 7-р сард эхлүүлсэн.

Analyzing Data

Америкийн Мэргэшсэн Нягтлан Бодогч буюу US CPA /Certified Public Accountant/ нь Америкийн Үндэсний Нягтлан Бодогчдын Холбоо /NASBA/ гэх Америкийн Нягтлан Бодох Бүртгэлийн мэргэжлийн дээд байгууллагаас шаарддаг боловсролын түвшинг хангасан, эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн ажлын мэдлэг туршлагатай, нягтлан бодох бүртгэл санхүүгийн өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэшсэн боловсон хүчин юм.

CPA шалгалт гэж юу вэ?

Америкийн Нягтлан Бодогчдын Институтээс (AICPA) болон Америкийн Нягтлан Бодогчдын Холбоо (NASBA) хамтран зохион байгуулдаг мэргэшлийн шалгалт нь 4 хэсгээс бүрдэх ба тус бүр 4 цагийн шалгалт юм. Энэ шалгалт нь судлах, харилцах, дүн шинжилгээ хийх, тунгаан бодох, ойлгох зэрэг МНБ-д байх шаардлагатай ур чадваруудад илүү чиглэгддэг.
СРА цолонд хүрэхэд үндсэн буюу CORE 3 шалгалт, сонгон буюу DISCIPLINE 1 шалгалт, нийтдээ 4 шалгалтыг давсан байна. 

Core шалгалтууд:

  • FAR - Санхүүгийн бүртгэл болон тайлагнал: Бизнесийн, засгийн гарын болон ашгийн бус байгууллагуудад хамаарах Нийтээр хүлээн зөвшөөрөгдөх НББ-ийн зарчмууд, мөн тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах ур чадварууд хамаарна.

  • AUD - Аудит болон баталгаажуулалт: Аудитын горимууд, нийтээр хүлээн зөвшөөрөгдөх аудитын стандартууд болон бусад баталгаажуулалтын стандартууд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах ур чадварууд хамаарна.

  • REG - Хууль эрхзүй ба зохицуулалт: Холбооны албан татвар, ёсзүй, мэргэжлийн болон хуулийн хариуцлага, бизнесийн хууль эрхзүй зэрэг хамаарах бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах ур чадварууд хамаарна.

Discipline шалгалтууд /1-ийг сонгоно/:

  • BAR - Business Analysis and Reporting - Санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ААН-д FASB болон SEC шаардлагын дагуу НББ болон тайлагналын шаардлагыг сонгон хэрэгжүүлэх, улсын секторын байгууллагад GASB дагуу санхүүгийн бүртгэл болон тайлагналын шаардлагыг хэрэгжүүлэхэд шаардагдах ур чадварууд хамаарна. 

  • ISC - Information Systems and Controls - Мэдээллийн технологийн аудит болон зөвлөх үйлчилгээ, тэр дундаа Систем болон байгууллагын хяналтын үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэдлэг, чадварууд мөн дата менежмент, үүнд дата цуглуулах, дата хадгалах болон хэрэглэх талаар мэдлэг, чадваруудыг хамаарна. 

  • TCP - Tax Compliance and Planning - АНУ-ын Холбооны татварын нийцэл болон түүний үнэлгээ, татварын тайлан бэлдэх болон шалгах, татварын төлөвлөлттэй холбоотой.

Монгол залуус АНУ- н МНБ болсноор Нэгдсэн улсад мэргэжлийн ажил эрхлэх сайхан боломж нээгдэж байна. Одоогоор АНУ-н МНБ цолтой нийт ажиллагсдын 75 хувь нь ирэх 15 жилд тэтгэвэрт гарна гэсэн судалгаа Америкт хийгдээд байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн залгамж халааг бэлтгэх боловсон хүчний хэрэгцээ шаардлага ихээхэн гарч ирснээр Америкийн компаниудад CPA цолтой ажилтны эрэлт ихээр нэмэгдэнэ гэсэн үг юм. Мөн түүнчлэн зөвхөн гадаад улсад ажиллаж амьдрах боломжоос гадна эх орондоо ч өндөр цалинтай сайхан амьдрах боломж нээгдэх юм.

 

Учир нь дэлхийн эдийн засгийн глобалчлал, даяаршил болон Монголын уул уурхай, зам барилга, банк санхүү, хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээл болон бусад салбарт дэлхийн томоохон компаниуд, олон улсын гүрэн дамнасан пүүс корпорациуд анхаарлаа маш их хандуулан гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагаас улбаалан эдгээр компаниудад ажиллах Олон улсын түвшинд үнэлэгдсэн мэргэшсэн боловсон хүчнүүд нэн түрүүнд хэрэгтэй болж байна. 

Мөн АНУ-ын МНБ эрхийн болзол хангасны дараа ашиглаж болох нэг чухал боломж нь CIMA буюу Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч цолны эрх авах 14 шалгалтын хөнгөлөлтийг авч, зөвхөн ТОР CIMA буюу хамгийн сүүлчийн 1 шалгалт өгөх эрхтэй болох боломж байгаа гэдгийг дуулгая. 

АНУ-н МНБ цол зэрэг олгох шалгалтанд бэлтгэх сургалт маань 2 жилийн хугацаанд мэргэжлийн англи хэлний эрчимжүүлсэн бэлтгэл сургалт мөн мэргэжлийн 4 шалгалтанд бэлтгэх сургалтууд дараалан онлайн платформ  болон танхим, ангиар болон ганцаарчилсан хосолсон хэлбэрээр явагдана.

Сургалтыг Олон Улсад үнэлэгдсэн мэргэшсэн туршлагатай гадаад болон монгол багш нар удирдан явуулна. Хямд зардлаар эх орондоо Олон Улсад үнэлэгдсэн мэргэшсэн цолтон болоход манай хамт олон та бүхэнд туслахад бэлэн байна. Мэдлэг мэргэжлийнхээ чанарыг олон улсын түвшинд баталгаажуулж, ажил амьдралаа өөрчлөх сайхан боломжийг та бүү алдаарай.

Багш нар

Туршлагатай багш нар

Мэнтор багш нь CPA

Танхим

GAPE Академийн тохилог, тухтай, хотын төвд байршилтай сургууль

Анги

10-15 оюутан

Хугацаа

2 жил

 6 сар +18 сар

  • Facebook
  • YouTube
  • Instagram

Suite #501 - City tower - 5F 

East of Sukhbaatar Square


Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia

Office phone: 11-337788;

8545-7788

Email: infogape88@gmail.com

 

FB: www.facebook.com/GAPEAcademy

Бидэнтэй нэгдэх

Мэдээлэл авах

Thanks for submitting!

© 2021 by Creative Marketing Agency

bottom of page